Компаний танилцуулга

Манай компани нь 2012 онд хотын барилга, үйлдвэрийн сантехник угсралт, тохируулга, засвар үйлчилгээний чиглэлээр анх байгуулагдан Монгол улсад хөгжиж буй сантехник угсралтыг илүү боловсронгуй олон улсын жишигт нийцүүлэх эрхэм зорилго тавин ажиллаж байна.

Одоогийн байдлаар мэрэгжлийн болон мэргэшсэн механик угсралтын 3 баригад, автомажуулалтын болон цахилгааны нэг баригад, тохируулга зүгшрүүлэлтийн нэг баригад болон техникийн алба гэсэн бүтэц бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Бид үйл ажиллагаандаа орчин үеийн шинэ техник технологийг ашиглах, нэвтрүүлэх тал дээр байнга идэвхи санаачлагатай ажиллдаг төдүүгүй бидний үнэт зүйт болсон ажилчдыг хөгжүүлэх, урт болон богино хугацааны сургалт, олон улсын уралдаан тэмцээнд байнга хамрагдуулан шилдэг боловсон хүчнээр эрч хүчээ байнга сэлбэж байдаг юм.

Маредо гэдэг нь биелэх чин хүслэн хэмээх үг юм. Иймд бид өөрсдийн хүсэл тэмүүлэлийг бодит болгох чин хүслээр 2012 онд компаниа нээсэн түүхтэй.

Манай компани нь анхлан хөдөө орон нутаг болон нийслэлийн алслагдсан дүүргийн  халаалт, хэрэгцээний халуун усны системийг сүүлийн үеийн бүрэн автомат цахилгаан ялтсан дулаан солилцуураах солих ажлаар эхэлсэн. Үүнд :

 

  • 2012 онд Чойр хотын халаалтын зуухыг, цахилгаан бүрэн автомат ялтсан бойлероор солих ажил    
  • 2013 онд Багануур дүүргийн хэрэгцээний халуун усны системийг цахилгаан бүрэн автомат ялтсан бойлероор солих, шугам хойлой шинэчлэх ажил
  • 2013 - 2014 онд Буянт Ухаа №1 хороололын халаалт хэрэгцээний халуун усны 10ш ус дулаан дамжуулах төв угсрах ажил
  • 2015 онд амгалан дулаан станцын гол магистрал ф325 диаметрын шугам хоолойг Ф426 солих, Ф219 диаметр бүхий 800м шугам шинээр татах гэх мэт улс болон орон нутгийн чанартай ажлыг чанрын өндөр түвшинд гүйцэтгэж ирсэн.

Бид Солонгос улсаас Grundfos насос болон Dunfoss үйлдвэрийн автомат хаалт, KMC ган бөмбөлгөн хаалт, БНХАУ-ын Шанхай хотын ялтсан бойлер үйлдвэрлэлийн Accessen, БНХАУ-ын Яншан хотын Cangzhou Longdu Pipeline ган турба үйлдвэрийн компаниутай хамтран ажиллан өөрсдийн хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг ханган угсралт хийж байна.

Манай хамт олон угсралтын 2 баригад, тохируулгын нэг баг, цахилгааны нэг баг, нийт 17 санхүү удирдлагын 3, нийт 20 ажилчинтай үйл ажиллагаа явуулаж байна.

Бидний аслын хараа шинэ, шинэлэг тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан чадварлаг боловсон хүчинтэй зах зээлд хүчтэй өрсөлдөгч байх.