МЭДЭЭ: Дулааны шугам сүлжээний зуны их засвар явагдаж байна
2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зуны засварын графикт ажлууд хуваарийн дагуу хийгдэж байгаа бөгөөд 06 сарын 29-ны байдлаар 9 удаагийн төлөвлөгөөт зогсолтоос 5 дахь удаагийн зогсолтын ажлуудаа хуваарийн дагуу гүйцэтгэж 56 хувьтай хийгдэж байна.
Хуваарьт зогсолтын ажлуудыг төлөвлөсөн хугацаанаас 1-3 хоногийн өмнө дуусгаж хэрэглэгчдийг залган ажилласан байна.
Харин хэрэглэгчийн засвар үйлчилгээний ажлууд 20-30 хувьтай хийгдэж байгаа бөгөөд цаашид өвөлжилтийн бэлтгэл хангах дулааны шугам тоноглолын засвар үйлчилгээгээ төв шугамын засварын ажлуудтай уялдуулан хийж гүйцэтгэх шаардлагатай байгаа тул зарим үед хугацааг хойшлуулж байгаа гэлээ.
7 сарын 28ны байдлаар дараах ажлууд хийгдэж байгаа бөгөөд 80-90 хувьтай байгаа мэдээтэй байна. Үүнд:
Отгонтэнгэр дээд сургууль, Монгол кино нэгтгэл, Баянзүрх дүүрэг, ШУ-ны академийн хүрээлэн орчмын хэрэглэгчид, Жаргалан хотхон, Солонгос элчин, Оддын хотхон, Энканто таун, Маршал таун, Ривер гарден хотхон, Баян Монгол хороолол, Шинэ Монгол сургууль, Ногоон төгөл хотхон, XIII хороолол ДДТ-26, 27, Нарантуул зах, XIV хороолол, Аман хуур хотхон, Ахмадын хороолол, Сүнжин гранд зочид буудал, Баянзүрх дүүрэг, Цэргийн Госпитал, БХЯ, XVI хороолол, УС-15 орчим, Ботаник, АШУҮИС-ийн сувилахуйн сургууль, Оргил худалдааны төв, Агь трейд агуулах, Цагдаагийн орон сууц (Цээб ХХК) хамаарч байгаа болно.
Харин өнөөдрөөс буюу VII/28-наас VIII/17 хүртэл хийгдэх ажил болон зогсолтын хуваарийг хүснэгтээр үзүүлье.