МЭДЛЭГ: Цар тахлын үеийн хот төлөвлөлт ба архитектур

Хот төлөвлөлт

   Чичрэг өвчнөөс эхлээд орчин цагийн ХДХВ зэрэг халдварт тахал өвчний айдас түгшүүртэй зэрэгцэн хүн төрөлхтөний эрүүл энх амьдрах хүсэл эрмэлзлэл дэлхийн хотуудын хөгжил төлөвшилд нэмэлт өөрчлөлт оруулахыг зүй ёсоор шаардаж байна. Холер буюу булчин задрах тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд Лондон зэрэг хотууд бохир ус, ариутгах татуургын системдээ орчин үеийн техник технологи нэвтрүүлэхэд хөрөнгө оруулалт хийхээс өөр аргагүйд хүрсэн юм.

  Дээр дурьдсан хүн амын эрүүл мэндийн асуудлаас үүдэн Нью Йорк хот Манхэттен гудамжийг өндөр даралттай усаар цэвэрлэдэг болсон нь хотод шинэ цэцэрлэгт хүрээлэнгүүдийг бий болгох бүтээн байгуулалтын ажил эхлүүлэх сэдэл өгчээ. Хожим нь сүрьеэ өвчин модернист архитектурын хөдөлгөөний гол хөдөлгөгч хүч болсон Ле Корбюзье шиг архитекторуудад шинэ санаа сэдэл төрүүлж өөрийн төсөлдөө агаар, гэрлийн шийдлийг нэвтрүүлж эрүүл эко архитектурын хэв маяг бий болоход нөлөөлсөн юм.

 

Le Corbusier зэрэг модернист архитекторууд эрүүл ахуйн шаардлага хангасан шинэ, орчин үеийн шийдэл бүхий гоёл чимэглэлгүй, цэвэр энгийн хэв маягтай төсөл анх санаачилсан. Энэ нь ХХ зууны дунд үеийн дэлхийн архитекторууд, төлөвлөгчдөд шинэ санаа өгсний  илэрхийлэл юм. 

1953 онд байгуулагдсан амралт зугаалгын Төв парк нь  хүмүүст эрүүл орчинд зөв боловсон аж төрөхөд тус дөхөм болсон.

Хот, архитектур болон тахал өвчний хоорондох симбиотик гэж нэрлэгддэг эерэг харилцаа холбоо нь үргэлж төвөгтэй байсаар ирсэн. Аливаа өвчин, түүний үр дагавар хотыг өөрчлөлт, дэвшил рүү дагуулдаг хэдий ч дотоод хүн амын нягтрал нь өвчин дэгдэх, тархахад онцгой үүрэг гүйцэтгэдэг. Коронавирус нь хот суурин газарт нэвтэрч байгаа хэдий ч өмнөх тахал үүсэн тархахад нөлөөлсөн шинж чанар дэд бүтцийн ихэнх хэсэгт хадгалагдсаар байна.

Иймээс өнөөгийн улс орнуудад тархаж буй энэхүү өвчин нь ойрын хугацаанд дэд бүтцийн томоохон өөрчлөлтөд хүргэх магадлал нэн багатай байна. Харин бидний хувьд  аль хэдийн бий болсон хүрээлэн буй орчинтой харьцах харилцаа өөрчлөгдөх нь дамжиггүй.

Уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны бохирдол, халдварт тахал зэрэг хүчин зүйл нь хот төлөвлөгч, архитекторуудад хотыг ирээдүйд хэрхэн төлөвлөх талаар бодоход хүргэж байна. Зарим шинжээчдийн үзэж байгаагаар вирус нь агаар дахь жижиг тоосонцор, чийгшлийн тодорхой нөхцлөөс болж агаарт удаан хугацаагаар оршин тогтнож байгааг нотолсон (Хойд Италийн Ломбардия мужийн жишээ).

Иргэдийн эрүүл мэнд, ая тухтай байдалд зориулж 1953 онд байгуулсан Төв цэцэрлэгт хүрээлэн

Өнөөгийн цар тахлын үед хийж чадах зүйл бол унадаг угуйны замыг өргөтгөх, илүү амьдрах чадвартай ”ухаалаг” хот, дүүрэг байгуулах гэх мэт саналыг ажил хэрэг болгох, асуудлыг хурдасгахад хүчин чармайлт гаргах ньчухал байна. Энэ бол хувьсгал гэхээсээ илүүтэй хурдатгал, тасралтгүй үргэлжлэх процес юм.

Архитекторууд, хот төлөвлөгчид хүн амын нягтрал, хүрээлэн буй орчин, нийгмийн эрүүл мэндэд нийцсэн барилга байгууламж, хот сууринг хэрхэн яаж төлөвлөх талаар маргаан өрнүүлж, гарц шийдэл олох зорилготой ажиллаж байна.

Шинэ техник, технологийг хот, барилгын түвшинд хэрхэн уялдуулан нэвтрүүлэх ёстой вэ гэсэн асуулт ч гарч ирнэ.

Цэнгэлдэх хүрээлэн

Зай барих нийтийн орон зай

Спорт цогцолбор, концертын танхим зэрэг олон нийтцуглардаг  нийтлэг газраас хэзээ нэгэн цагт бүрэн татгалзах цаг ирнэ гэдэгт бид хэзээ ч хүрэхгүй байх гэж бодож байна.

Халдварт өвчин - Цэнгэлдэх хүрээлэнгүүдийг ашиглалтгүй болгож байгаа нь архитекторуудад илүү их сэтгэмжтэй ажиллахыг шаардаж байна.

Зарим стандарт барилгын элементүүдийг эрүүл мэндийн салбараас  бусад  нийтийн эзэмшлийн газрын хэрэглээнд ашиглаж болно, тухайлбал, микроб үржих боломжтой хавтгай гадаргуугын тоог багасгах, бохирдсон агаарыг зайлуулах агааржуулалтын систем нэвтрүүлж суурилуулах гэх мэт. Гэхдээ эрүүл мэндийн салбарт ашиглагддаг  загвар ч мөн шинэчлэгдэнэ. Корона нь олон тооны өвчтөнийг нэг дор байрлуулж болохгүйг сануулсаар байна. Тиймээс дизайны үүднээс харахад  өвчтөний энгийн тасгийн  хүчин чадлыг нэмэгдүүлсэнээр эрчимт эмчилгээний тасгийг зориулалтаар нь  ашиглахад  амархан болгоно.

Өнөөдрийн хот, суурин газрын  олон тооны эмнэлэг орчин үед дэлгэрээд байгаа өвчинд нэн  тохиромжгүй болох нь нотлогдож байна. Үүний тод жишээ бол түргэн тусламжаар ирэгсдэд үйлчилдэг хүлээн авах тасаг нь өвчтөний  тус байгууламж руу нэвтрэх анхны цэг бөгөөд  халдварт өвчнөөс хамгаалагдах нөхцөл болохгүй байгаа нь үндсэн дутагдал юм.

Яаралтай тусламжийн өрөө нь үргэлж өвчтөнийг хүлээлгэхэд зориулагдсан газар байдаг бөгөөд энд  ирсэн хүн бүр халдвартай хүмүүсээс зайлс хийхийг хүсдэг. Иймд уламжлалт хүлээлгийн талбайны оронд байшингийн эргэн тойронд хүлээлтийн булан үүсгэж өвчтөнүүдийг ажиглах, сэрэмжлүүлэх зорилгоор RIFD технологид тулгуурлах боломжийг дахин тооцоолж байна. Энэ нь өвчтөн бусад өвчтэй хүмүүстэй нэг өрөөнд хүлээж суухгүй өөр  өөр газар байх боломжоор хангагдана.

Дүгнэлт

Ковид-19 нь бидэнд маш том өөрчлөлт хийхийг мэдрүүлж байна. Олон компани бүтээн байгуулалтаа түр зогсоох шаардлагатай болсон чэнэхүү тахал өвчний явц бидний ирээдүйн цаашдын хөгжилд хэрхэн нөлөөлөх, юугяаж өөрчлөх талаар эргэцүүлэн бодохыг шаардаж байна. 

Бидний энэхүү өөрчлөлтөд дасан зохицох чадвараас хамаарч ирэх хэдэн арван жилд хэрхэн цэцэглэн хөгжих асуудал шалтгаална.

Энэхүү өвчний тохиолдол  нь архитекторууд болон  бусад мэргэжилтнүүдэд үргэлж эрсдлийг урьдчилан тооцолж тодорхой байдлаас хэтрэхгүй, эрүүл мэнд, аюулгүй байдлаа хамгаалах сайн төслөөр дамжуулан, аюулыг даван туулах ёстойг сануулж байна.