МЭДЭЭ: “Бизнесийн байгууллагад хөрөнгө босгох аргууд" сургалт боллоо

"Ганнабелл Институт" санаачлан “БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГАД ХӨРӨНГӨ БОСГОХ АРГУУД” удирдлагын түвшний сургалтыг өчигдөр амжилттай зохион байгууллаа.

Сургалтыг "Ганнабелл Институт"-ын захирал П.Гандолгор удирдан явуулсан байна. Тэрээр:

1. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮЕ ШАТ

2. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨРЛҮҮД

3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХЭРХЭН АМЖИЛТТАЙ БОСГОХ ВЭ? зэрэг сэдвийн хүрээнд ирсэн зочдод мэдээлэл, сургалт орсон юм. 

Сургалтад манай компаниас гадна "Цонх Констракшн" ХХК, "Стийл энд конкрийт" ХХК, "Бьюлдингс техноложи" ХХК, "Био эргэл хайрхан" ХХК, "Гэр чулуу констракшн" ХХК, "Эйрвинт" ХХК хүрэлцэн ирсэн бол барилгын салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй "Efes Construction" ХХК, "Marbetex Mongolia" ХХК, "Прохит" ХХК, "Дельта Элеватор" ХХК, "Тэгш плант" ХХК, "Турк Ази" ХХК, "Мон кор даймонд" ХХК гэх мэт нийт 25 компанийн төлөөллүүд хүрэлцэн ирж бизнесийн байгууллагуудын хөрөнгө босгох арга, хэрхэн амжилттай хөрөнгө оруулалт хийх талаарх үр ашигтай мэдээлэлд суралцлаа. 

Мөн сургалтын үеэр Barilga.mn сайтын шинэчлэлтийн давуу талын талаарх танилцуулгыг Барилга МН-ийн мэдээлэл технологийн ажилтан Д. Алтан-очир танилцуулсан юм. Ингэснээр ирсэн зочид давхар сайтын шинэчлэлтийн талаарх мэдээллийг авсан байна.