ХУВААЛЦАХ: Шугам сүлжээний ажлын “ГҮЙЦЭТГЭГЧ” сонгон шалгаруулах тухай

“Цоба Хаус” ХХК нь эрх бүхий гүйцэтгэгчээс гадна дулаан шугам сүлжээ, гадна ариутгах татуургын шугам сүлжээний иж бүрэн ажлыг гүйцэтгэх материалаа ирүүлэхийг урьж байгаа юм. Баримт бичгийг (ажлын зураг төсөл) эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдлээр нь 30,000 төгрөгийн төлбөрийг Хаан банкны “ Цоба Хаус” ХХК-ны 5653156459 тоот дансанд төлсөн баримтаа баталгаажуулан мэйлээр худалдан авч болох нь ээ.

Ажлын даалгавартай холбоотой зураг төсөл болон нэмэлт мэдээллийг төлөвлөлтийн хэлтсийн менежер Чандмань-Эрдэнээс лавлах юм. Утас: 94041205

Оролцогчид дараах материалуудыг бүрдүүлэн ирүүлнэ үү. Үүнд:

-        Үнийн санал албан бичгээр

-        Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

-        Тусгай зөвшөөрлийн хуулбар 

-        НӨАТ-ийн гэрчилгээний хуулбар 

-        Инженер техникийн ажилтан нарын мэдээлэл 

-        Гүйцэтгэсэн ажлууд /2016 оноос 2020 оны 7-р сар хүртлэх гүйцэтгэсэн ажлын танилцуулга/

 

ХОЛБОГДОХ МАТЕРИАЛЫГ

-       tamiraa@tsoba.mn хаягаар хандан цахимаар ирүүлнэ үү. Лавлах утас: 94081205