НИЙТ ХАРИЛЦАГЧИДДАА ШИНЭ ОНЫ МЭНД ДЭВШҮҮЛЬЕ

Эрхэм харилцагчиддаа айлчлан ирж буй 2020 оны халуун мэндийг айлтган та бүхний ажил үйлс өөдрөг байж, санасан бүхэн тань сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж эрүүл энх, аз жаргал, сайн сайхан халуун дулаан бүхнийг хүсэн ерөөе. Өнгөрч буй он бидний хувьд чанарыг эрхэмлэсэн хариуцлагатай он байлаа. Бид Туркын алдарт Aksan грүпп, FAF үйлдвэртэй албан ёсоор хамтран ажиллах гэрээ байгуулж захиалагч хэрэглэгчиддээ европ чанараар угсрагдсан шилдэг бүтээгдэхүүн хүргэн ажиллаж байна. Мөн салбартаа тэргүүлэгч Солонгос улсын Grundfos насос болон Dunfoss үйлдвэрийн автомат хаалт, KMC ган бөмбөлгөн хаалт, БНХАУ-ын Шанхай хотын ялтсан бойлер үйлдвэрлэлийн Accessen, БНХАУ-ын Яншан хотын Cangzhou Longdu Pipeline, Лун Дү компанийн гангын орц ихтэй чанартай төмөр хоолойгоор өөрсдийн хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг ханган ажиллаж орчин үеийн шинэ техник технологийг нэвтрүүлсэн, ололт амжилтаар дүүрэн он байлаа. Илч дулааныг түгээх эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж яваа манай чадварлаг мэргэжилтнүүд олон улсын сургалтуудад хамрагдаж энэ салбартаа тэргүүлэгчдийн арга туршлагаас суралцахын зэрэгцээ олон улсын чанартай тэмцээн уралдаанд ганзага дүүрэн оролцон алт, хүрэл медаль хүртэн эх орныхоо нэрийг өргөсөн бахдам жил байлаа.

Айлчлан ирж буй 2020 он маань хөгжил дэвшил, эерэг эрч хүчээр дүүрэн байж

Айл бүрт халуун дулаан түгэж, ажил үйлс бүхэн өөдрөг бүтэмжтэй байх болтугай.

Маредо компаний нийт хамт олноос