МЭДЛЭГ: Халуун ус тасарсан айлуудад зөвлөж байна.

Улаанбаатар хотын дулааны төв шугамд зун хийгддэг нягтын шахалт, засварын ажлын үеэр хэрэгцээний халуун усыг хязгаарлах тохиолдол цөөнгүй билээ. Жил бүрийн эдгээр өдрүүдэд халуун усны хэрэгцээгээ хангаж чаддаггүй айлуудад “Бие даасан халуун усны шийдлүүд”-ийг санал болгож байна. Та нэг л удаа худалдан авалт хийгээд 15-30 жил халуун усны асуудлаас бүрэн ангижрах боломжтой.

Дараах 3 сонголтоор халуун усны асуудлаа бүрэн шийдэж болно. Сонголт бүр үйл ажиллагааны зарчим, ашиглалтын зардлаараа ялгаатай.

1-р сонголт: БОЙЛЕРТ НӨӨЦӨЛЖ ХАЛААХ

Ус халаах төхөөрөмжийн эхний хувилбар болох усыг нөөцөлж халаадаг “ЭЗЭЛХҮҮНИЙ БОЙЛЕР”. Эзэлхүүнээсээ хамаараад хүчин чадал нь харилцан адилгүй. Айл өрхийн хувьд 50л, 80л багтаамжтай нь тохиромжтой.

2-р сонголт: АГШИН ЗУУРТ УС ХАЛААГЧ

Ус халаах төхөөрөмжийн дараагийн хувилбар болох усыг урсах замд нь халаадаг “АГШИН ЗУУРТ УС ХАЛААГЧ”. Хэрэглээнээс хамаараад хүчин чадал нь харилцан адилгүй. 1-4 хүртэлх хэрэглээг зэрэг халуун усаар хангах боломжтой. Айл өрхийн хувьд 1 хэрэглээний, 8кВт-ийн хүчин чадалтай нь тохиромжтой.

3-р сонголт: АГААРЫН ДУЛААНЫ НАСОС

Ус халаах төхөөрөмжийн сүүлийн үеийн хувилбар болох сэргээгдэх эрчим хүчний шийдэл “АГААРЫН ДУЛААНЫ НАСОС”. Сэргээгдэх эрчим хүч нь нар, салхи, газрын гүн гэх мэт олон янз байдаг. Энэхүү шийдэл нь орчин дахь дулаан агаарыг сорж ус халаадаг учир нэмэлт тоног төхөөрөмж огт шаардахгүй. Ажиллах зарчмын хувьд энгийндээ та бидний сайн мэдэх хөргөгчний эсрэг зарчмаар ажилладаг. Хөргөгчтэй ижил хэмжээтэй, хөргөгчтэй адилхан тогны зардалтай.