МЭДЭЭ: Нийслэл хотын ус хангамж, ариутгах татуургын салбарт томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ
Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын салбартай холбоотой олон төсөл, хөтөлбөр хэрэгжих нааштай шийдвэр гарсан сайхан өдөр байлаа.
АНУ-ын Мянганы Сорилтын Сангийн 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар:
- Улаанбаатар хотын ус хангамжийг цогцоор нь сайжруулах, тогтвортой байдлыг хангах төслийн бэлтгэл ажлыг нийслэл, салбарын яамд хамтран хангах
- Дэлхийн банкны “2030 усны нөөцийн бүлэг”-ийн 2021 онд хийх ажилд Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо орчмын хөрсний ус болон СЭМҮТ-ийн цэвэршүүлсэн усыг Амгалан дулааны станцад ашиглах талаар судалгаа хийх
- Улаанбаатар хот орчмын газрын доорхи усны мониторинг сүлжээ байгуулах зэрэг ажлууд тус тус хийгдэх болно.
Ойрын жилүүдэд нийслэл хотын ус хангамж, ариутгах татуургын салбарт томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж, 2035 он хүртэл цэнхэр алт усны асуудалд санаа зоволтгүй болох нь.
Онцгой нөхцөл байдал бүхий энэ хариуцлагатай цаг үeд энэ цагийн эгэл баатрууд болж тасралтгүй ажиллаж мeтрополитан их хотын амин судсыг атгаж байгаа хамт олондоо ажлын амжилт хүсьe. Биднийг нөр их ажил, өөрчлөлт шинэчлэлт хүлээж байна.