МЭДЭЭ: Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөөг баталлаа
Засгийн газрын гуравдугаар сарын хуралдаанаар, Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөөг баталлаа.
Тус төлөвлөгөөнд төв цэвэрлэх байгууламжид ирж байгаа хаягдал усны эх үүсвэр, шинж чанарыг тодорхойлж, мэдээллийн сан бий болгох, үйлдвэрүүдэд хаягдал усыг урьдчилан цэвэрлэх байгууламж, тоног төхөөрөмж суурилуулахад дэмжлэг олгох, мөн түүнчлэн арьс, ширний үйлдвэрүүдийг нүүлгэх хүртэл хугацаанд Харгиа цэвэрлэх байгууламжийг хэвийн ажиллуулах, усыг дахин ашиглах, хяналт, зохицуулалттай холбоотой хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг ажил хийхээр төлөвлөгөөнд тусгажээ.