МЭДЭЭ: Цахилгаан станцыг 2024 он гэхэд ашиглалтад оруулна.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн "Таван толгойн" цахилгаан станцыг бэлэн буй ТЭЗҮ, усны болон нүүрс хангамж, дэд бүтцийн холболт, байгаль орчны судалгаануудыг үндэслэн, байршлыг өөрчлөхгүйгээр төрийн өмчийн хөрөнгөөр барихаар болсон тухай мэдээлэл өглөө.  

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: "Таван толгойн цахилгаан станц барих станцыг 1.1 тэрбум ам.долларын өртөгтэй барих санал ирүүлсэн. Энэ мөнгөн дүн бол дэлхийн зах зээлтэй харьцуулахад харьцангуй өндөр. Нэг мегаватт цахилгаан станц барих өртөг нэг сая евро байдаг. Тэгэхээр дэлхийн зах зээлээс өндөр үнэ байсны дээр ногдол ашгийг ухраах нөхцөл байдал үүссэн учраас, уг саналыг ЗГ хүлээн авах боломжгүй байгаа. 

Ойрын дөрвөн жилдээ багтаж, 450 мегаватт цахилгаан станцыг төр, Засгийн газар санхүүжүүлэн барихаар шийдвэрлэсэн. Санхүүжилтийг зээл болон янз бүрийн хэлбэрээр ашиглах болсныг мэдээллээ. Цахилгаан станцыг 560-600 сая ам.доллараас багагүй хөрөнгөөр босно гэж үзэж байгаа бөгөөд Оюутолгой ХХК-ийн санал болгож байгаагаас 30 хувь бага, эрчим хүчний өртгийн хувьд 50 хувь хямд байхаар тооцоолол гаргасан гэдгийг салбарын сайдын хэллээ.

Засгийн газар хөрөнгө оруулалтаа 5 жилд нөхнө гэж тооцож байгаа бөгөөд цахилгаан станцыг 2024 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 

ШУУД ҮЗЭХ