МЭДЛЭГ: Ялтсан дулаан солилцуур

ТОВЧХОН

Халаалтын цогц төхөөрөмжийн хамгийн чухал бүрэлдэхүүн хэсгийн нэг нь ус халаагч буюу ялтсан дулаан солилцуулагч юм. Өнөөг хүртэл манай орны төвлөрсөн дулаан хангамжийн системд секц бүхий гуурсан хоолойт хурдны бойлерыг өргөнөөр ашиглаж ирсэн. Ийм бойлерыг ашиглахад дулааны зангилаа, дулаан хуваарилах төвүүдийн барилга нь овор хэмжээ, эзэлхүүн ихтэй учраас дулаан хангамжийн системийн өртөг өндөр болдог. Сүүлийн жилүүдэд дулаан солилцооны эрчмийг сайжруулах зорилгоор дулаан солилцуулагчийн хийцийг боловсронгуй болгох, үр ашиг багатай, хийцийн хувьд овор ихтэй, металл зарцуулалт их, засвар үйлчилгээ хийхэд ажиллагаа ихтэй энэхүү байдлыг арилгах судалгаа туршилтын ихээхэн ажлыг явуулсаны дүнд дэлхийд нэртэй дулааны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаниуд ялтсан дулаан солилцуурыг дулаан хангамжийн системд өргөнөөр ашиглах болсон явдал юм. Ялтсан дулаан солилцуур нь дулаан солилцуулах процесст оролцож буй дулаан зөөгч биеэс тухайн өндөр чанарын зэвэрдэггүй ган атираас ховил бүхий ялтасны хоёр талаар эсрэг урсгалаар явж ховилоор хуйлран дулаан солилцоог эрчимжүүлэн дулаан солилцоно. Өөрөөр хэлбэл дулаан солилцох процессын эрчим, үр ашиг өндөртэй бүтээгдэхүүн юм. Иймээс овор хэмжээ ихтэй гуурсан бойлертой харьцуулахад хөрөнгө оруулалтын өртгөө хурдан нөхөж чаддаг юм. Хийцийн хувьд резинэн жийрэг бүхий задардаг, жийрэггүй гагнаасан задардаггүй гэж хоёр ангилдаг.

БҮТЭЦ БА БУСАД

Ялтаснууд нь тулгуурын ба шахагч хавтангуудын хооронд байрлаж чангалагч боолтуудаар бэхлэгдэнэ. Ялтас бүр нь дулаанд тэсвэртэй резинэн жийргээр давхар эмжигдэн холбогдсон ба янз бүрийн шингэний урсгалыг чиглүүлэн хуйлруулах атираа ховил бүхий сувагтай. Ялтсан дулаан солилцуурт дулаан зөөгч биес нь хоорондоо холилдохгүй.

Ижил хүчин чадалтай ялтсан дулаан солилцуур болон хурдны бойлерыг харьцуулахад ялтсан дулаан солилцуур нь 4-5 дахин бага зай эзэлдэг. Ийм учраас маш авсаарханаас гадна дулаан дамжуулалтын коэффициент нь 3-5 дахин их байдаг юм.

Ялтаснуудын хэвлүүрийг тусгай технологиор боловсруулж 0.35-0.5 мм-ийн зузаантай ялтаснуудыг гарган авдаг. Ер нь ялтаснууд нь хичнээн нимгэн байснаараа дулаан дамжуулалтын чанар төдий чинээ өндөр байх ба ингэснээр зай бага эзлэх нөхцлийг бүрдүүлдэг.

Ялтсан дулаан солилцуурын хийц нь гол хүчний ачааллыг ялтаснууд дээр биш түүний их бие, рам дээр хүлээн авдаг нь онцлог юм. Ялтасыг ховил атираатай хийсэн нь ялтасны бүх гадаргуугаар дулааны урсгалын илүү жигд хуваарилагдах боломжийг хангасан ба ялтасны урсгалын хуйлралтын зэргийг өндөр байхаар тооцсон нь түүний дотор талд бохирдолт бага үүсэх нөхцлийг хангасан байна.

Хамгийн гол онцлог нь дулаан солилцуулагчийн бүтээмжээс хамааруулан ялтсыг нэмэх, хасах замаар түүний хүчин чадлыг ихэсгэж багасгаж тохируулж болдогт байгаа юм.

 

Ялтсан бойлерыг гуурсан хоолойт бойлертой харьцуулвал:

Манай компаний хувьд дэлхийн шилдэг Accessen, DHP брендийн бүрэн автомат ялтсан дулаан солилцуур, Grundfos маркын эргэлт, өргөлтийн хэвтээ болон бүх төрлийн насос, Dunfoss маркын автомат хаалт, тохируулгын төхөөрөмжөөр чанарын өндөр түвшинд угсрах үйлчилгээ үзүүлж байна.