МЭДЛЭГ: Дулааны алдагдалыг бууруулах нь | Чулуун хөвөн

Манай орон шиг эрс тэс уур амьсгалтай, өвөл нь их хүйтэрдэг улсад барилга байгууламжуудын дулааны алдагдалыг багасгахгүй бол маш их эрчим хүчний алдагдалд орох нь тодорхой билээ. Гэтэл манайд баригдаж байгаа барилгуудын дулааны алдагдал их байна. Орон сууцны нэг ам.метр талбайд ногдох дулааны жилийн хэрэглээ нь тооцоогоор 265 кВт байх ёстой атал бодит амьдралд энэ үзүүлэлт 350 кВт, зарим тохиолдолд 400 кВт-аас ч илүү гарч байна.

Германы стандартын шинэ байшинтай харьцуулахад 120м2 талбайтай чулуун хөвөнгөөр дулаалсан "Хэмнэлттэй байшин" нь өөрийнхөө ашиглалтын 100 жилийн хугацаанд зөвхөн дулаандаа ойролцоогоор 660000 кВт/цагийн эрчим хүчийг хэмнэж болохыг мэргэжилтнүүд тооцоолж гаргасан байна.

Иймд бид амьдарч байгаа орон сууц, гэр, ажиллаж хөдөлмөрлөж байгаа оффис, үйлдвэр үйлчилгээний газрынхаа дулааны алдагдалыг багасгах аргаар эдийн засгийн хэмнэлтийг бий болгох нь хамгийн зөв гарц юм. Дулаан хадгалалтыг сайжруулах шалгарсан арга бол чулуун хөвөнгөөр дулаалга хийх явдал юм.  

Цельсийн 1400-1600 градусын хэмд базалтын чулууг коксжуулсан нүүрсээр хайлууснаар эрдэс чулуун хөвөн гарган авах явц эхэлнэ. Хайлуулсан массыг тодорхой өргөнтэй цуудас болгон үлээх ба холбогч бүтээгдэхүүн ба ус зайлуулах нэмэлт нь түүний найрлагад орно. Дулаан дамжуулалт нь орон зай дахь сэмэрдсийн чиглэлээс хамаардаг ба агаарын хөдөлгөөний үр дүн болдог. Сэмэрдсийн зузаан нь 3,9-6 км байх ба энэ нь агаарын давхрага олноор үүсгэх бололцоог олгодог ба ингэснээр чулуун хөвөн бүтээгдэхүүний дулаан тусгаарлах чанар нь сайжирдаг байна.

Чулуун хөвөн дэх шөрмөслөгүүдийн бүтэц эмх замбараагүй байрлах ба үүн дээр бага зэрэг холбогч бодис хийснээр материал бат бөх чанартай болдог. Чулуун хөвөн дулаан тусгаарлагч материалууд деформацид ордоггүй, 50 гаруй жил болсон ч дулаан тусгаарлах шинж чанараа алддаггүй байна. Базальтын шөрмөслөгөөр хийсэн бүтээгдэхүүнүүдийн дулаан дамжуулалтын илтгэлцүүр 0.036-0.048 Вт/м*К байдаг нь энэ бүтээгдхүүнийг өндөр үр ашигтай дулаан тусгаарлагч материалын ангилалд ордог. Тийм болохоор чулуун хөвөнгөөр амьдарч ажиллаж байгаа гэр орон, байр сууцаа дулаалбал дулаахан, дуу чимээнээс тулгаарлагдахаас гадна галд шатахгүй, элдэв харшил өгөхгүй сайн талуудтай юм.

Сэндвичэн барилгын хавтангийн завсар байрлуулдаг хөөсөнцөрийг чулуун хөвөнгөөр орлуулснаар барилгын хугацааг 50 жил хүртэл уртасгах боломжтой болох юм.  

Чулуун хөвөн ба түүнээс гарган авсан бүтээгдэхүүн нь хүний биед хортой нөлөө үзүүлдэггүй ба экологийн цэвэр бүтээгдэхүүн юм. Чулуун хөвөнг хэрэглэснээр бид дулаанаа алдахгүй болж нүүрсний хэрэглээг их хэмжээгээр багасгах бөгөөд энэ нь эргээд агаарт дэгдэх нүүрс хүчлийн хийг бууруулснаар манай хотын агаарын бохирдол тэр хэмжээгээр багасч бидний эрүүл мэндэд ихээхэн тустай юм.

1. Чулуун хөвөнг хэрхэн ашиглах вэ?

Чулуун хөвөнгийн хамгийн чухал шинж чанарын нэг нь галд шатдаггүй чанар юм. Базальтын шөрмөслөг нь 1100°С хүртэл шатахгүй тэсвэрлэж чадна. Ийм болохоор түүнийг галаас хамгаалах хэрэгслүүд, өндөр температурт ажиллах тоног төхөөрөмжүүдэд ашиглах нь тохиромжтой байдаг. Чулуун хөвөн нь -1800 С-аас +7000 С хэмийн гадаргуутай, үйлдвэрийн тоног төхөөрөмж, дулаан дамжуулах шугам хоолойд өнгөцтэй, өгнөцгүй байдлаар хэрэлэгдэнэ. Чулуун хөвөнг хоёр эсвэл нэг талаас нь хөнгөн цагаан ялтсан болон шатдаггүй органик биш материалаар өнгөлж тусгай зориулалтын утсаар оёж бэлтгэдэг.

Дулаан хадгалах чанартай учраас дулааны болон бусад шугам сүлжээний турбаны гадуур нь ороож хэрэглэхэд нэн тохиромжтой. Түүнчлэн барилгын дээвэр, шаланд хэрэглэж болно.


2. Чулуун хавтанг хэрхэн ашиглах вэ?

Чулуун хөвөн дулаан тусгаарлагч хавтан ус зайлуулах чадвартай байдаг. Байшин барилгын хана, тааз, дээвэр зэрэг хатуу, жигд гадаргуутай материалд хэрэглэхэд тохиромжтой. Түүнчлэн хадгалалтын сав, уурын зуух, цахилгаан станцын зуух, бойлер, утаа сорогч, агааржуулалтын шугам хоолойд хэрэглэгдэнэ.

Чулуун хөвөн М-125 хавтангийн үзүүлэлт: Нягт – 125кг/м3. Дулаан дамжуулах чанар λ10=0,047 Вт/(мК) 

3. Дулаан тусгаарлагч олс шнур М-100 

Дулаан тусгаарлагч шнурыг барилгын хаалга, цонх, дээвэр, хана, хоорондын зайнд чигжээс маягаар хийж ашиглана.