МЭДЭЭ: Шинэ орон сууцны нийлүүлэлт, үнэ ханш

Урин дулаан цаг ирж байгаа энэ өдрүүдэд танд шинэ орон сууцны үнэ ханш, нийлүүлэлтийн талаар товч мэдээлэл хүргэж байна.

 

 

Орон сууцны үнийн индекс /2020.01/

Тэнхлэг Зууч компани 2013 оны 10 сараас эхлэн Монгол банкны захиалгаар Улаанбаатар хотын Орон сууцны үнийн индексийг сар болгон тооцож байгаа.  2020 оны 01-р сард Улаанбаатар хотод зах зээлд нийлүүлэгдсэн шинэ болон хуучин нийлсэн 4250 орчим орон сууцны мэдээллийг хамрууллаа.