МЭДЭЭ: Дотооддоо цахилгаан эрчим хүчээ 98 хувь хангаж эхэллээ

Өнгөрсөн оноос шат дараатай хийж хэрэгжүүлсэн ажил үр дүнгээ өгснөөр өнөөдрийн байдлаар 4-р цахилгаан станцын хүчин чадлыг 89 МВт аар нэмэгдүүлж, улмаар манай улс ОХУ-аас авдаг импортын хэмжээг 2 дахин бууруулж чадлаа.

Ингэснээр 10 аймгийн цахилгаан, дулааны хэрэглээг бүрэн хангах хэмжээний өргөтгөл хийгдээд байна. ДЦС-4 ТӨХК-ийн турбоагрэгат №3-ийг шинэчлэх төслийн ажлыг амжилттай дуусгаж, төлөвлөсөн хугацаанд нь сүлжээнд залгасан юм.

Нийт 93 сая долларын өртөг бүхий нүсэр бүтээн байгуулалтыг амжилттай хийж дуусгасан ДЦС-4 ТӨХК, "УТЗ" компанийн нийт хамт олон, Монгол Оросын хамтарсан багт Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх биечлэн очиж баяр хүргэсэн байна.