МЭДЭЭ: Барилгын салбарын шилдгүүд тодорлоо

Барилгын салбарын хамгийн олон оролцогч, үзэгчтэй “Барилга-Орон сууц 2020”  үзэсгэлэн 13 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Үзэсгэлэнд барилгын материал, шинэ орон сууц, амины орон сууцны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 120 орчим компаниуд оролцож, 3 өдрийн турш та бүхэнд үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр, бараа бүтээгдэхүүнээ танилцуулсан билээ. 

Мөн эдгээр өдрүүдэд төрийн болон ТББ-уудын мэргэжилтнүүд, холбогдох албан тушаалтнуудын илтгэл, сургалт сименар тавигдаж давхар www.expo.barilga.mn сайтаар шууд дамжуулагдан хүрсэн юм. Үзэсгэлэнг зохион байгуулах хорооны зүгээс жил бүр шилдэг оролцогчдыг 6 номинацын дагуу шалгаруулдаг бөгөөд уламжлал ёсоор энэ жилийн шилдгүүд тодорлоо. 

  • Үзэсгэлэнгийн “Шилдэг оролцогч” -оор "AGGS" ХХК-ийн “Хан төгөл” хотхон 

“Хан төгөл” хотхон  нь ХанБогд уулын бэл Нүхт, Арцатын амны задгайд, 19 га эдэлбэр газарт байрлах 200 айлын тансаг зэрэглэлийн цогцолбор юм.  “ГЭР БҮЛИЙН ГИШҮҮН БҮР ҮНЭ ЦЭНЭТЭЙ” консепттэй Монголын хамгийн том хаус хотхоныг амьдралын илүү өндөр чанарыг эрхэмлэгч танд зориулав.

  • “Шилдэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч -ээр "Каритас чех репаблик" Олон Улсын ТББ

"Каритас чех репаблик" байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар Монгол улсад 2007 оноос хойш боловсрол, эрүүл мэнд, барилгын салбарт хөгжлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна. Монгол улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал цэвэр үйлдвэрлэлийг дэмжих төслийг 2006 оноос хойш хэрэгжүүлж барилгын салбарт нийт 1,3 сая еврогийн хөрөнгө оруулалт хийсэн компани юм.  

  • “Шилдэг төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч”-ээр Хөтөлийн “Цемент шохой” ХК

“Алтан гадас” одонт Хөтөлийн “Цемент Шохой” ХК нойтон аргын үйлдвэр жилд 500 мянган тонн цемент, 65 мянган тонн шохой, 162 мянган Гкалл/кгдулаан үйлдвэрлэх хүчин чадалтайгаар 1983 онд байгуулагдсан. Цементийн үйлдвэрийн нойтон аргын технологи 2014 оноос байгаль орчинд ээлтэй, цахилгаан, дулааны энергийн зарцуулалт багатай, бүрэн автомат үйлдвэрлэлийн хяналтын систем бүхий дэлхийн дэвшилтэт хуурай технологийг нэвтрүүлснээр цементийн үйлдвэрийн хүчин чадлаа 3 дахин  нэмэгдүүлж Одоо 720 ажиллагсадтайгаар үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа явуулж байна

  • “Шилдэг үйлдвэрлэгч” - ээр "Шилэн хийц" ХХК

“Шилэн Хийц” ХХК нь анх 2002 онд үүссэн цагаасаа эхлэн шил боловсруулах технологийн шинэ дэвшил бүрийг үйлдвэрлэлдээ шургуу нэвтрүүлж ажилласны хүчинд өдгөө салбартаа тэргүүлэх үндэсний үйлдвэрлэгч болжээ. Дэлхийд барилгын шил боловсруулах олон арга барил байдгаас манай хамт олон одоогоор 90 хувийг эзэмшиж, өөрийн болгож чаджээ.

  • Барилгын материалын импорт, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа шилдэг аж ахуйн нэгж байгууллагуудыг алдаршуулдаг “Шилдэг ханган нийлүүлэгч”-ээр "Агь трейд" ХХК

“Агь Трейд” ХХК нь 1996 онд худалдаа үйлчилгээний чиглэлээр байгуулагдсан. 1997 оноос Оросын Холбооны улсаас арматур, ган хоолой холбох хэрэгслүүдийг нийлүүлж Монголын эрчим хүч, барилгын салбарт тодорхой хувь нэмэр оруулсаар байна.

  • Барилгын салбарт, үйл ажиллагаандаа шинэ дэвшилтэт технологийг амжилттай нэвтрүүлэн ажиллаж байгаа үндэсний шилдэг ААНБ - ыг алдаршуулдаг “Шилдэг дэвшилтэт технологи нэвтрүүлэгч” - ээр "Бэзү технологи" ХХК

CNP брэндийн дистрибютр “Бэзү технологи” ХХК нь IE3 стандартын эрчим хүчний хэмнэлттэй хөдөлгүүр бүхий CDM загварын усны насосыг Монголын зах зээлд нийлүүлж байна.

  • “Шилдэг орон сууц” -аар  "Cкай циркл" ХХК  IRIS RESIDENCE

“IRIS RESIDENCE” төсөл нь өндөр чанартай цутгамал төмөр бетон хийцлэлтэй, төлөвлөлт зохион байгуулалтын оновчтой шийдэл бүхий тансаг зэрэглэлийн орон сууц болон үйлчилгээтэй барилга юм. Орчин үеийн экстерьер, интерьерийн төгс ухаалаг шийдлийг Монгол,  Япон, Итали архитектор, инженерүүд хамтарч боловсруулсан. Оршин суугчдын ая тухтай байдлыг бүрэн хангах дэлхийн шилдэг брендийн материалууд гэрийн автоматжуулалтын нэгдсэн системээр тоноглогдсон, оршин суугчдын тусгайлсан программ хангамж бүхий бүрэн ухаалаг барилга юм.


Үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагч Барилга МН, хамтран зохион байгуулагчаар Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, ивээн тэтгэгчээр “Хан төгөл хотхон”, Хөтөлийн “Цемент шохой” ХК ажиллаа. Хэрвээ та үзэсгэлэнг үзэж амжаагүй бол www.expo.barilga.mn сайтаар зочилж, оролцогч компаниудын цахим талбайтай танилцах боломжтой.