ЗӨВЛӨГӨӨ: ЭРЧИМ ХҮЧЭЭ ХЭМНЭЕ

Эрчим хүчийг үр ашигтайгаар ашиглах нь иргэн таны соёлтой байдлын дээд илэрхийлэл мөн. Хэмнэлттэй байна гэдэг нь тохь тухтай байдлаасаа татгалзана гэсэн утга огтхон ч биш бөгөөд харин ч эсрэгээрээ эсэн мэнд бүрэн бүтэн байдлын баталгаа, үр ашигтай байх шалтгааны үзүүлэлт юм.

ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧИЙГ ХЭРХЭН ЗҮЙ ЗОХИСТОЙ АШИГЛАХ ВЭ?

Дараах шалтгаануудаар маш их дулааны энерги үр ашиггүй зарцуулж алдагдаж байна. Үүнд:

• Цонх болон хаалганы зай завсраар - 40 .... 50%

• Дээвэр болон хонгилын зай завсраар - 20 .... 25%

• Гадна ханаар - 30 ... 40%

• Шал - 15%

ХЭРЭГЛЭГЧ ТАНД ЗӨВЛӨХӨД:

Дээрх судалгааны материулуудыг бусад хэвлэл мэдээллээс олон харж байсныг та бүхэн мэдэх билээ.

- Халаах хэрэгслийг чимэглэлийн хавтан, хавтан, бүр хөшгөөр хаахад л дулаан өгөлтийг 10% бууруулдаг.

- Халаах хэрэгслийг тосон будгаар будахад дулаан өгөлтийг 8% бууруулдаг бол харин цайрын өнгөлгөөтэй бол 3% ихэсгэдэг байна.

Эдгээр нь зөвхөн оршин суугчдад л хамаатай, харин дулаацуулгын системийн байдлыг бүхэлд нь орон сууц нийтийн аж ахуйн (ОСНАА) компаниуд хариуцаж байдаг. Чухамдаа тэр л халаалтын улирал дууссаны дараа халаалтын бүх системд үүссэн хаг хусмыг зайлуулахын тулд угаалгын ажлыг нягт нямбай гүйцэтгэх ёстой.

Энэхүү арга хэмжээний талаар оршин суугчдад маш тодорхой мэдээлснээр тэд халаалтын хэрэгслийн хаах цоргуудыг нээж угаах уусмалыг чөлөөтэй нэвтрүүлэх бололцоог олгоно.

Халаалтын хэрэгслийн дотор талд гурван жилийн турш үүссэн хаг хусамтай хоолойгоор дамжуулж халаалтыг хэвийн байлгана гэж бодоод үз дээ. Дулааны маш өндөр эсэргүүцэл бүхий кальцийн давсны нягт үеийг нэвтэрч хэрэглэгчдэд шаардлагатай дулаан хэвийн очиж чадахгүй гэсэн үг.

Эх сурвалж: Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК